Иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг чанартай, тууштай, хуульчийн ёс зүйг баримтлан үзүүлснээр үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд оршино.
“Өмгөөллийн Юнайтэд Саммит” ХХК нь шинээр батлагдсан Монгол Улсын Өмгөөллийн тухай хуулийн дагуу компанийн зохион байгуулалтад 2020 онд орсон. Хууль дээдлэх, шударга ёсыг сахих, өмгөөллийн нууцыг хадгалах, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах зарчмыг баримтлан ажилладаг.
Манай хуулийн фирм нь иргэд болон байгууллагуудад хуульзүйн мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө үзүүлэх, шүүхэд төлөөлөн өмгөөлөх ажлын олон жилийн дадлага туршлагатай мэргэшсэн өмгөөлөгчдийн багтай. Бид олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрүүд, бизнесийн үйл ажиллагаанд хуульзүйн зөвлөгөө өгдөг, гуравдагч этгээд болон хууль, шүүхийн байгууллагын өмнө үйлчлүүлэгчийн эрх ашгийг тууштай хамгаалан ажилладаг. Мөн бид үйл ажиллагааных нь чиглэлээр компани, төрийн бус байгууллага зэрэг хуулийн этгээдэд хуульзүйн мэргэжлийн зөвлөгөө өгдөг байгууллага юм.
Гүйцэтгэх захирал Ц.Цэцэнбаатар
Иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийг хууль бусаар цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож Захиргааны хэргийн шүүх дээр амжилттай ажиллав.
Татварын маргаан, зөрчлийн хэрэг дээр үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалан, хуульзүйн зөвлөгөө өгч ажиллав.
Эрүүгийн хэргийн хохирогчдын хууль ёсны эрх ашгийг амжилттай хамгаалж ажиллав.
Дээд шүүх дээр үйлчлүүлэгчийн эрх ашгийг амжилттай хамгаалж цагаатгах тогтоол гаргав.
Хэлмэгдсэн иргэдийн нөхөн олговрыг олгуулах ажлыг амжилттай зохион байгуулж, шүүхээр олговрыг тогтоолгов.
Тусгай зөвшөөрөл түдгэлзсэн байгууллагуудын тусгай зөвшөөрлийн сунгалтыг амжилттай хийлгэв.
Хөдөлмөрийн маргаанууд дээр амжилттай ажиллав.
“Өмгөөллийн Юнайтэд Саммит” ХХК нь шинээр батлагдсан Монгол улсын “Өмгөөллийн тухай” хуулийн дагуу компанийн зохион байгуулалтад 2020 онд орсон. Хууль дээдлэх, шударга ёсыг сахих, өмгөөллийн нууцыг хадгалах, үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах зарчмыг баримтлан ажилладаг.
Бидний үйлчилгээний онцлог нь ашгийн болон ашгийн бус байгууллагын үйл ажиллагаанд хууль, эрхзүйн зөвлөгөө өгөх, эрхзүйн ач холбогдолтой бичиг баримт, гэрээ, дүрэм журмыг боловсруулах, хуулийн аудит, хуулийн нийцлийн хяналт шалгалт хийх, эрхзүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, аливаа эрсдлийг урьдчилан тооцоолох, сэргийлэх, эрх зөрчигдөхөөс хамгаалах, зөрчигдсөн эрхийг хуулийн дагуу сэргээхэд туслалцаа үзүүлэх, байгууллагын удирдлагтай хамтран ажиллах болон захиргаа, эрүү, иргэний хэрэг маргаанд шүүхэд ажилласан дадлага, туршлагатай хуульчидаас үйлчлүүлэгчийг бизнесийн зөв шийдвэр гаргахад нь туслах.
Татварын эрхзүйн сургалт
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг таниулах, ха...
Татварын эрхзүйн сургалт
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг таниулах, хамгаалах чиглэлээр сургалт
Манай хуульчдийн баг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа мэргэшин дагнан эрхэлсэн туршлагатай, мэргэжлийн ёсзүйн дүрмийг чанд баримтлан ажилладаг, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй, залуу, шилдэг хуульчдаас бүрддэг юм.
ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА
ШҮҮХ, АРБИТРЫН ХЭРЭГ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ