ШҮТЭХ ЭРХИЙН ТАЛААР

Шашин шүтэх, эс шүтэх эрх бол Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрх юм. Монгол улсад шашин шүтэх эрхийн асуудлаар хууль тогтоомж болон түүний хэрэгжилтийн асуудал илүү боловсронгуй болох шаардлага бий. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, шашны цөөнх, тэдний эрхийн асуудалд манай хуулийн фирм илүү анхаарч, манай хуульчид сайн дураар мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. Шаардлагатай зарим тохиолдолд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, үйлчилгээг үзүүлдэг болно.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХ, ХАМГААЛЛЫН АСУУДЛААР

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийг хангах, хуульзүйн хүртээмжтэй үйл ажиллагаа бий болгохын тулд манай хуульчид үнэ төлбөргүй болон маш бага төлбөртэйгээр хуульзүйн зөвлөгөө туслалцааг үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хамтран сургалт явуулах зэргээр хуулийн фирм хамтран ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хооронд гарсан хүчирхийллийн шинжтэй зарим хэргүүдэд хууль, хяналтын байгууллагад хүсэлт, гомдол гарган ажиллаж байна. Манай хуульчид сонсголын бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлээр хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгдөг.

Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар

Хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, өрх толгойлсон иргэний эрхийг хамгаалах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох хууль эрхзүйн асуудалд зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр манай фирмийн хуульчид өгдөг. Шаардлагатай тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагааг үнэ төлбөргүй үзүүлдэг. Мөн хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөр, цахим орчин дахь хүүхдийн эсрэг зөрчил зэрэг өргөн хүрээний асуудалд ТББ-уудын үйл ажиллагааг дэмжин ажилладаг. 

65

ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА

200

ШҮҮХ, АРБИТРЫН ХЭРЭГ

1100

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

5

ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ

ТАНД ТУСАЛЪЯ

Пробоно гэж юуг хэлдэг вэ? Энэ нь хуулийн сайн дурын, төлбөргүй эсхүл маш бага төлбөртэй төлбөрийн чадваргүй иргэдэд болон нийтэд тустай мэргэжлийн зөвлөгөө өгөх өмгөөллийн үйл ажиллагааг ойлгоно. Нөгөө талаар үүнийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажил ч гэж ойлгож болох юм. Өмгөөллийн Юнайтэд Саммит ХХК-ийн өмгөөлөгчид дараах чиглэлээр нийтэд тустай, төлбөргүй үйл ажиллагаа явуулдаг.

Амжилтын түүх

Хамтран ажилладаг байгууллага

keyboard_arrow_up