БИДНИЙ ТУХАЙ

dir

“Өмгөөллийн Юнайтэд Саммит” ХХК нь шинээр батлагдсан Монгол улсын “Өмгөөллийн тухай” хуулийн дагуу компанийн зохион байгуулалтад 2021 онд орсон. Хууль дээдлэх, шударга ёсыг сахих, өмгөөллийн нууцыг хадгалах, үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах зарчмыг баримтлан ажилладаг.

Иргэд болон байгууллагуудад хуульзүйн мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө үзүүлэх, шүүхэд төлөөлөн өмгөөлөх ажлын олон жилийн дадлага туршлагатай мэргэшсэн өмгөөлөгчдөөс бүрдсэн хамт олон юм. Манай хуулийн фирм нь үйл ажиллагааных нь чиглэлээр компани, төрийн бус байгууллага зэрэг хуулийн этгээдэд хуульзүйн мэргэжлийн зөвлөгөө өгдөг байгууллага юм. 

Олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрүүд, бизнеийн үйл ажиллагаанд хуульзүйн зөвлөгөө өгдөг, гуравдагч этгээд болон хууль, шүүхийн байгууллагын өмнө үйлчлүүлэгчийн эрх ашгийг тууштай хамгаалан ажилладаг.

Алсын хараа

Алсын хараа:

Байгууллага болон иргэдийн хөндөгдөшгүй эрх ашгийг тууштай хамгаалсанаар хамтдаа хөгжил дэвшлийн манлайд мандана.

Бидний зорилго

Бидний зорилго:

Хуульчийн мэргэжлийн ёсзүйн дүрмээр удирдуулан, үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалан, хуульзүйн зөвлөгөө, туслалцааг чанартай, бодитой, тогтвортой үзүүлэх, шүүхэд төлөөлөн өмгөөллийн үйлчилгээг мэргэжлийн ур чадвар, хуульд заасан хэлбэрээр, тууштай, чанартай үзүүлэх.

Бидний зорилго

Бидний үнэт зүйлс:

Бидний үнэт зүйл бол хүнлэг, үнэнч шудрага байдал, ёсзүйтэй мэргэжлийн үйл ажиллагаа юм.

Хамтран ажилладаг байгууллага

Хамтран ажилладаг байгууллагуудын амжилт бүтээл бол бидний зорилт юм. Уул уурхай, банк санхүү, барилга, хэвлэл, тээвэр зууч, аялал жуулчлалын компаниуд, Олон улсын төрийн бус байгууллага, төсөл, Гишүүд болон Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, хүмүүнлэгийн байгууллага, шашны байгууллага, улс төрийн нам зэрэг 60 орчим байгууллагуудтай байнгын болон хамтын ажиллагаатай юм. Манай хуульчдаас зөвлөгөө өгдөг, байнгын болон хамтын ажиллагаатай байгууллагууд.

keyboard_arrow_up