Бидний үйлчилгээний онцлог нь ашгийн болон ашгийн бус байгууллагын үйл ажиллагаанд хууль, эрхзүйн зөвлөгөө өгөх, эрхзүйн ач холбогдолтой бичиг баримт, гэрээ, дүрэм журмыг боловсруулах, хуулийн аудит, хуулийн нийцлийн хяналт шалгалт хийх
Бидний үйлчилгээний онцлог нь ашгийн болон ашгийн бус байгууллагын үйл ажиллагаанд хууль, эрхзүйн зөвлөгөө өгөх, эрхзүйн ач холбогдолтой бичиг баримт, гэрээ, дүрэм журмыг боловсруулах, хуулийн аудит, хуулийн нийцлийн хяналт шалгалт хийх, эрхзүйн боловсролыг тасралтгүй дээшлүүлэх, аливаа эрсдлийг урьдчилан тооцоолох, сэргийлэх, эрх зөрчигдөхөөс хамгаалах, зөрчигдсөн эрхийг хуулийн дагуу сэргээхэд туслалцаа үзүүлэх, байгууллагын удирдлагтай хамтран ажиллах болон захиргаа, эрүү, иргэний хэрэг маргаанд шүүхэд ажилласан дадлага, туршлагатай хуульчидаас үйлчлүүлэгчийг бизнесийн зөв шийдвэр гаргахад нь туслах.
Татварын эрхзүйн сургалт
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг таниулах, хамгаалах чиглэлээр сургалт
Иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийг хууль бусаар цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож Захиргааны хэргийн шүүх дээр амжилттай ажиллав.
Татварын маргаан, зөрчлийн хэрэг дээр үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалан, хуульзүйн зөвлөгөө өгч ажиллав.
Эрүүгийн хэргийн хохирогчдын хууль ёсны эрх ашгийг амжилттай хамгаалж ажиллав.
Дээд шүүх дээр үйлчлүүлэгчийн эрх ашгийг амжилттай хамгаалж цагаатгах тогтоол гаргав.
Хэлмэгдсэн иргэдийн нөхөн олговрыг олгуулах ажлыг амжилттай зохион байгуулж, шүүхээр олговрыг тогтоолгов.
Тусгай зөвшөөрөл түдгэлзсэн байгууллагуудын тусгай зөвшөөрлийн сунгалтыг амжилттай хийлгэв.
Хөдөлмөрийн маргаанууд дээр амжилттай ажиллав.
“Өмгөөллийн Юнайтэд Саммит” ХХК нь шинээр батлагдсан Монгол улсын “Өмгөөллийн тухай” хуулийн дагуу компанийн зохион байгуулалтад 2020 онд орсон. Хууль дээдлэх, шударга ёсыг сахих, өмгөөллийн нууцыг хадгалах, үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах зарчмыг баримтлан ажилладаг.