Аж ахуй нэгж, байгууллагын ээлжит тооллого улс орон даяар 2021.11.01-2021.12.01-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Иргэн, өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгжүүд https://toollogo.1212.mn цахим хуудсанд хандан тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.
Уг тооллогод 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлсэн өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллагыг хамруулах төдийгүй хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллага, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг ч мөн хамруулахаар зорьж байгаа юм.