Э.Нямжав

Хуульч, иргэний хэргийн өмгөөлөгч

  • local_phone 77770710
  • email nyamjav@ulaw.mn
  • place Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Их наяд - Зүүн өндөр оффис 901 тоот

Багийн гишүүн: Э.Нямжав

Хуульч, өмгөөлөгч Э.Нямжав нь 2009 оноос байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагад сургалт хариуцсан мэргэжилтэн, хуулийн зөвлөхөөр ажлын гараагаа эхлэн ажиллаж байгаад 2011 онд хуульч, өмгөөлөгчийн эрхээ авч үүнээс хойш иргэн, хөдөлмөр, гэр бүлийн эрх зүйгээр дагнан суралцаж, мэргэжлээ дээшлүүлэн сургалт, зөвлөгөө, өмгөөллийн үйл ажиллагааг хичээл зүтгэлтэйгээр тогтвортой эрхэлж байна.  

Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлт, худалдан авах ажиллагаа, хөдөлмөрийн харилцаа, байгууллагын дотоод хэм хэмжээг боловсруулах, гэрээ хэлцэл байгуулах зэрэг үйл ажиллагаануудад нь хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.  

Түүнчлэн 2019 оноос иргэн, иргэний процессийн эрх зүйгээр их сургуульд багшилж хойч үеэ бэлдэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.  

 

 

  • 1990-2000 он Хэнтий аймгийн Өлзийт сумын 10 жилийн бүрэн дунд сургууль 

  • 2003-2008 он Монгол Улсын Их Сургууль, Хууль Зүйн Сургууль, Бакалавр, Эрх зүйч 

  • 2008-2013 он Монгол Улсын Их Сургууль, Хууль Зүйн Сургуулийг “Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн зарим асуудал ” сэдвээр эрх зүйн магистр зэрэг хамгаалсан.  

  • 2020 оноос Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургуульд докторантаар суралцаж байна.  

  • 2019 онд ШТИС-ийн багшлах эрхийн курс төгсөж багшлах эрхийн үнэмлэх авсан. 

  • 2011 оноос хойш иргэн, иргэний процесс, хөдөлмөр, гэр бүлийн эрх зүйгээр сургалтуудад хамрагдаж мэргэжлээ дээшлүүлсэн байна.  

 

Хамтран ажилладаг байгууллага

Хамтран ажилладаг байгууллагуудын амжилт бүтээл бол бидний зорилт юм. Уул уурхай, банк санхүү, барилга, хэвлэл, тээвэр зууч, аялал жуулчлалын компаниуд, Олон улсын төрийн бус байгууллага, төсөл, Гишүүд болон Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, хүмүүнлэгийн байгууллага, шашны байгууллага, улс төрийн нам зэрэг 60 орчим байгууллагуудтай байнгын болон хамтын ажиллагаатай юм. Манай хуульчдаас зөвлөгөө өгдөг, байнгын болон хамтын ажиллагаатай байгууллагууд.

keyboard_arrow_up