Ц.Цэцэнбаатар

Хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

  • local_phone 88116762
  • email tsetsenbaatar@ulaw.mn
  • place Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Их наяд - Зүүн өндөр оффис 901 тоот

Багийн гишүүн: Ц.Цэцэнбаатар

Хуульч, өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар нь Өмгөөллийн Юнайтэд Саммит ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм. Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр, хөдөлмөрийн эрхзүй, байгууллагын дотоодод үйлчлэх дүрэм, журам, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, компани, ТББ, улс төрийн нам, шашны байгууллага зэрэг хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, байгууллагын засаглал, дотоод аудит, хуулийн нийцлийн чиглэлээр ажилласан арвин туршлагатай. Шүүхэд иргэний эрхзүйн маргаан болон Арбитрын маргаан таслах чиглэлээр өмгөөллийн үйл ажиллагаа дагнан явуулдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жижиг биенес эрхлэгчид, жендерийн тэгш байдал, маргааныг эвлэрүүлэн зуучлах, шашин шүтэх зэрэг хүний эрхийн чиглэлээр сургалт, зөвлөгөө хуульзүйн туслалцаа үзүүлдэг. Монгол улсын үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Татварын тухай хууль тогтоомж, Компанийн тухай хууль, Төрийн байгууллагын тухай хууль, Эдийн засгийн гэмт хэрэг зэрэг сэдвүүдийн хүрээнд судалгааны ажил хийдэг.

 

БОЛОВСРОЛ

  • 2005-2008 Отгонтэнгэр их сургууль, Бизнесийн эрхзүйн бакалавр 
  • 2008-2021 АНУ, Филиппин, Тайланд, Тайвань, Сингапур зэрэг улсад мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдсан.

Хамтран ажилладаг байгууллага

Хамтран ажилладаг байгууллагуудын амжилт бүтээл бол бидний зорилт юм. Уул уурхай, банк санхүү, барилга, хэвлэл, тээвэр зууч, аялал жуулчлалын компаниуд, Олон улсын төрийн бус байгууллага, төсөл, Гишүүд болон Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, хүмүүнлэгийн байгууллага, шашны байгууллага, улс төрийн нам зэрэг 60 орчим байгууллагуудтай байнгын болон хамтын ажиллагаатай юм. Манай хуульчдаас зөвлөгөө өгдөг, байнгын болон хамтын ажиллагаатай байгууллагууд.

keyboard_arrow_up